Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.03.20
Цуглуулах мэдээлэл
Бид таныг бүртгүүлэх, гэрээ байгуулах болон гаалийн бичиг баримт бүрдүүлэх үед дараах хувийн мэдээллийг цуглуулж болно:
- Овог нэр
- Утасны дугаар
- Цахим шуудан (И-мэйл)
- Регистрийн дугаар болон Иргэний үнэмлэхийн хуулбар (зөвхөн Гаалийн бүрдүүлэлт хийх үед)
Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Цуглуулсан хувийн мэдээллийг бид дараах зорилгоор ашиглана:
- Япон компаниудтай таны нэр дээр автомашин худалдан авах гэрээ хийх.
- Монгол улсын Гаалийн ерөнхий газарт машиныг мэдүүлэх.
- Таны бүртгүүлсэн хаяг, утас руу машины тээвэрлэлтийн мэдээллийг илгээх.
- Төлбөрийн нэхэмжлэх үүсгэх.
Мэдээллийн аюулгүй байдал
Бид таны хувийн мэдээллийг нууц үгээр хамгаалагдсан, орчин үеийн (Supabase) өгөгдлийн санд хадгалдаг. Хуульд заасан шаардлага (жишээ нь, Шүүх, Цагдаагийн байгууллагын шаардлага)-аас бусад тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарах эсвэл түгээхгүй.