Хэрхэн захиалах вэ?

Япон улсаас Монгол хүртэл машин худалдан авах 100% найдвартай процесс

1

Сонголт ба Судалгаа

Японы автомашины сангаас өөртөө тохирох машиныг сонгоно.

Үнэлгээний хуудас: Машины бодит байдал, осолд орсон эсэх, будаг замаск зэргийг үнэлгээний хуудаснаас шууд харах.

Ухаалаг тооцоолол: Манай Татвар Тооцоолуураар гаалийн татвар, онцгой албан татвар (моторын багтаамжаас хамаарсан), НӨАТ, болон тээврийн зардлыг багтаасан ЭЦСИЙН үнийг харах.

2

Захиалга ба Төлбөр

Гэрээ байгуулж, шаардлагатай төлбөрөө шилжүүлнэ.

Цахим гэрээ: Та системээр дамжуулан зуучлалын гэрээгээ албан ёсоор цахимаар байгуулна.

Төлбөр баталгаажуулах: Машины FOB үнэ болон тээврийн зардлын 100% эсвэл хагасыг урьдчилан төлнө (Гэрээний нөхцөлөөс хамаарна). Бид Япон дахь дуудлага худалдаа эсвэл дилер рүү төлбөрийг шилжүүлж худалдан авалтыг баталгаажуулна.

3

Тээвэр ба Хяналт

Японоос наашаа гарах бүх ложистикийн үйл явц.

Боомт хүртэлх тээвэр: Худалдан авсан машин Японы усан онгоцны боомт руу хүргэгдэнэ. Япон дахь устгалын бичиг (Export Certificate) гарна.

Цахим хяналт: Та систем дэх өөрийн "Dashboard" хэсгээс машин Японд ачигдсан, Тяньжинд буусан, Замын-Үүдэд ирсэн зэрэг төлөвүүдийг зурагтай нь хамт цаг тухайд нь хянах боломжтой.

4

Гааль ба Хүлээн авах

Машиныг Улаанбаатарт хүлээн авч, улсын дугаар авах.

Гаалийн бүрдүүлэлт: Машин Улаанбаатарт (эсвэл Замын-Үүдэд) ирэх үед гаалийн татваруудаа төлж машинаа гаалиас чөлөөлж авна. Бид танд шаардлагатай Гаалийн бичгүүд (B/L, Export Cert) оригиналь болон PDF-ээр хангана.

Түлхүүр хүлээн авах: Та өөрийн машинаа шалгаж хүлээн авснаар бидний зуучлалын үйлчилгээ өндөрлөнө.

Асуулт байна уу?

Бидний төлөөлөгчтэй шууд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих